Монголбанкны 2024 оны санхүүгийн тайлангаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүллээ. Тус үеэр чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 4.4 хувь болж 2015 оноос хойших хамгийн бага түвшиндээ хүрсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкуудын засаглалыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк банкны хяналт шалгалтын бодлого, зохицуулалтыг орчныг тасралтгүй сайжруулан ажиллаж байнгаа аж. Үүний үр дүнд банкны салбарын актив хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 25.1 хувиар буюу 14.3 их наяд төгрөгөөр өсөж 71.4 их наяд төгрөгт хүрсэн. Мөн чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 4.4 хувь болж 2015 оноос хойших хамгийн бага түвшиндээ хүрсэн гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна