Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар ХААН Банктай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ХААН Банкны Digi Go дижитал салбаруудад төрийн үйлчилгээний ХУРДАН киоск машиныг байршууллаа.
Ингэснээр ХААН Банкны өөртөө үйлчлэх дижитал салбаруудаас банкны бүх төрлийн үйлчилгээ авахаас гадна төрийн үйлчилгээг цахимаар илүү хүртээмжтэй авах боломжийг бүрдүүллээ.
Төрийн үйлчилгээний ХУРДАН киоск машинаас та төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, гаалийн зөрчлийн лавлагаа зэрэг олон үйлчилгээг нэг дороос авахаас гадна Чингис хаан музейд тасалбар захиалах ч боломжтой юм байна.
Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк харилцагчдадаа үйлчилгээгээ илүү ойр, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Digi Gо өөртөө үйлчлэх дижитал салбарыг нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад 2 жилийн өмнөөс байгуулж, өдгөө 7 байршилд үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү салбарууд нь теллергүй бөгөөд банкны уламжлалт салбараас авч болох ихэнх үйлчилгээг Киоск машин, АТМ, таблет зэрэг тэнд байх тоног төхөөрөмжүүдийн тусламжтай өөртөө үйлчлэн авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм. Мөн ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчид Digi Go дижитал салбараас цахим үйлчилгээ авахаас гадна орчин үеийн тоног хэрэгсэл бүхий ая тухтай уулзалтын өрөөнд бизнес уулзалтуудаа үнэ төлбөргүй хийх боломжтой юм.
ХААН Банкны Digi Gо дижитал салбаруудын хаяг байршилтай ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна