Д.Трамп Харвардын их сургуулийн гадаад оюутнуудын визийг түдгэлзүүлжээ

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 29 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гадаад улсын иргэд Харвардын их сургуульд сурах зорилгоор хүсэж байгаа визийг зургаан сарын хугацаанд олгохгүй байхаар болжээ. Энэ хориг шинээр оюутан болж очиж байгаагаас гадна солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа гаднын оюутнуудад мөн хамаатай юм байна. Тэрбээр шийдвэрээ лхагва гарагт олон нийтэд ил болгосон бөгөөд үндэслэлээ “Дээд боловсролын салбарт гаднын оюутан авч суралцуулах нь АНУ-ын ашиг сонирхолд халтай” хэмээн тайлбарласан байна.

Харвардын сургууль харин Д.Трампын энэ шийдвэрийг “Хариу арга хэмжээ” гээд гадаад оюутнуудынхаа эрх ашгийг үргэлжлүүлэн хамгаална гэсэн байна.

Харвардын их сургууль гадаад оюутнуудынх нь эрх ашгийг нь зөрчсөн гэдэг шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Д.Трампын засаг захиргаатай шүүхийн маргаан эхлүүлсэн учраас “Хариу арга хэмжээ” гэж нэрлэсэн аж. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.88.66
    8 цагийн өмнө

    Ter zuv zuv manai Harvard -uud nertei maanag utsan huuheldeinuud bn sh de

    Хариулах
  • 66.181.185.222
    Өчигдөр

    Манай Харвардчууд ч Трампын хэлсэн том усан толгойтой, тахиан тархитай гэдэгтэй яг дүйж бна лээ дээ.

    Хариулах
  • 202.9.46.194
    Өчигдөр

    Трампын зөв.

    Хариулах