Илон Маск Д.Трампыг гаж донтон Ж.Эпштейнтэй зүйрлэжээ

Х.Батсайхан
14 цаг 57 минутын өмнө

Тэрбумтан Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг хэрэгт буруутгагдсан санхүүч Жеффри Эпштейнтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж мэдэгдсэн нь шуугиан тариад байна.

Ж.Эпштейн бол хувийн арал дээрээ хаалттай үдэшлэг зохион байгуулж, түүндээ насанд хүрээгүйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулдаг байсан зартай гаж донтон бөгөөд сүүлд шоронд амиа хорлож дууссан этгээд юм.

Тиймээс энэ асуудал хурдан өндөр авч, Цагаан ордноос тайлбар хийхэд хүрчээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт асуудлын талаар “Үнэхээр харамсалтай. Тэрбээр улсын төсвийн зарлагыг багасгах тухай хуульд өөрийн ашиг сонирхлыг тусгахыг хүссэн. Түүнийг нь биелүүлээгүйн төлөө ийм үйлдэл хийж байгаад харамсаж байна” гэж тэрбээр хэлжээ.

Илон Маск өчигдөр Д.Трампыг Жеффри Эпшейний педофилийн хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой, тийм ч учраас хэргийн баримтуудыг бүрэн ил болгохгүй байгаац гэж хэлсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.88.66
    10 цагийн өмнө

    Holbootoig medej bgaa bol il bolgoh tun heregtei amerikiin gajig ardchilal dampuural har tamhi boolchlol huchirhiilel deeremdeltiig zogsooh ehlel tavigdah bh

    Хариулах