Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1159.4 ам метр талбай бүхий, зоорьтой хоёр давхар барилга бөгөөд цэцэрлэгийн үндсэн барилгатай хүзүүвчээр холбогдсон.
Тус цэцэрлэг нь дөрвөн бүлэгт 200 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор нэмээд зургаан бүлэгт 150 хүүхэд элсүүлэн суралцуулах бүрэн боломж бүрдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна