Калифорнийн амбан захирагч Г.Ньюсом Д.Трампыг “Дарангуйлагч” гэв

Zuv.mn
18 цаг 53 минутын өмнө

Ерөнхийлөгч Д.Трампын хууль бус цагаачдын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаал АНУ даяар дөрөв дэхь хоногтоо үргэлжилж байна.

Тайван байдлаар эхэлсэн жагсаал яваандаа эмх замбараагүй явдал болж хотуудад тайван бус байдал үүссэнтэй холбоотойгоор Үндэсний гварди болон Тэнгисийн цэргийн анги нэгтгэлүүд дэг журам сахиулах ажиллагаанд нэгдэж буй. Энэ нь иргэдийн дургуйцлйиг улам хөдөлгөж байгаа ч Д.Трамп буулт хийлгүй, цэргийн хүчийг улам нэмэгдүүлж дайчилсан хэвээр байгаа аж.

Энэ хатуу бодлоготой нь санал нийлээгүй Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюком Ерөнхийлөгч Д.Трампыг “Итгэл алдсан”, “Дарангуйлагч” гэж нэрлэжээ. Тэрбээр эсэргүүцэл өрнөж буй хотуудад цэрэг армийг дайчилж байгаагийн эсрэг хууль заасан бүх боломжийг ашиглаж болиулах болно гэсэн байна.

Хууль сахиулагчид эсэргүүцэгч иргэдийн өөдөөс резинэн сум, дуу чимээ гаргагч гранат болон зэрэг хор хөнөөл багатай зэвсэг ашигласан байна.

Жагсаал өнгөрсөн долоо хоногт Калифорни мужийн Лос анжелес зэрэг хэд, хэдэн хотод зэрэг эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна