"Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх" сургалт боллоо

Х.Есү
20 цаг 51 минутын өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар Америкийн нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан диего хотод үйл ажиллагаа явуулдаг “Sentir global” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд “Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх нь” сэдэвт сургалтыг 5 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд болох  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар,  Эрүүгийн цагдаагийн алба, Дотоод хэргийн их сургууль,  Гаалийн ерөнхий газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон 9 дүүрэг, Орхон, Дархан, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын цагдаагийн газрын төлөөлөл оролцож байна.  

Алба хаагчид тус сургалтад хамрагдсанаар болзошгүй аюулыг урьдчилан илрүүлж, түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, мэдрэл судлалын шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан ажиглах чадварыг хөгжүүлж, болзошгүй аюулыг мэдэж урьдчилан сэргийлэх, хүний зан төлөв, биометр, кинемикс, проксемикийн судалгаа хийх аргачлал, хилийн дагуух тандалт, хяналтын арга хэмжээгээр хууль бус худалдааг илрүүлэх олон улсын туршлагаас суралцах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна