Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан өнөөдөр /2025.06.11/ Д.Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал болох юм.
Жагсаал 21.00 цагт их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас хөдөлж Энхтайваны өргөн чөлөөгөөр баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд Гандантэгчэнлин хийд хүрэх аж.
Энэ хүрээнд 21.00-22.00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Гандантэгчэнлин хийд хүртэлх замыг түр хязгаарлах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна