BTS хамтлагийн гишүүн Жон Жонгүг, Пак Жимин нар цэргээс халагдлаа

Х.Есү
Өчигдөр 12 цаг 49 минут

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн зургаан гишүүн цэргийн албаа хааж халагдлаа. 

Өчигдөр тус хамтлагийн ахлагч Ким Намжүүн, дуучин Ким Тэхён нар албаа амжилттай хааж, халагдсан бол өнөөдөр дуучин Жон Жонгүг, Пак Жимин нар халагдаж иржээ. 

May be an image of 2 people, bangs and text

Хамтлагийн ахлагч  Ким Намжүүн 15-р дивизийн цэргийн оркесторт алба хаасан юм.

Тэрбээр, "Эцэст нь ингээд халагдлаа. Үнэндээ хамгийн богино хугацаагаар цэргийн албаа хаалаа. 

Цэргийн алба хаасан хүмүүстэй илүү дотносох утга учиртай цаг хугацаа байлаа. Бас үлдэж буй залгамж дүү цэргүүддээ их санаа зовж байгаа ч, сайн тэвчиж даван туулаад халагдахаар нь дахин уулзвал сайхан байна. ARMY нартаа хүлээж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Нийгэмд дахин BTS-ын RM-ийн хувиар сайн ажиллах болно оо. Анхаарал тавьж, хүлээж өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа" гэжээ. 

BTS' RM, V Discharged From Military After Completing Service

Харин дуучин Ким Тэхён 2-р корпусын харьяа ... ангийн тусгай хүчинд алба хаасан юм.

Тэрбээр, "Би цэрэгт ирснийхээ дараа бие болон сэтгэлээ дахин нэг удаа бодон тунгааж амарсан цаг хугацаа байсан гэж бодож байна. Тиймээс би одоо өөрийн бие болон сэтгэлээ дахин бүтээгээд, нэг өдрийн өмнө ч болов ARMY нартайгаа уулзахыг хүсэж байна.

Ssangyong цагдаагийн тусгай хүчин, Терроризмын эсрэг тусгай хүчний удирдлагууд болон цэргүүддээ надад маш сайн хандаж өгч санаа тавьж байсанд маш их баярлалаа. Би нийгэмд гараад сайн хүн, янзтай хүн болохын тулд хичээнгүйлэн ажиллах болноо. Баярлалаа. Ёсолъё!" хэмээжээ. 
BTS' RM and V Discharged Following South Korean Military Service

Харин хамтлагийн реппер Мин Юнги энэ сарын 21-ны өдөр халагдах товтой байна. 

BTS star Suga begins military service in South Korea



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.214
    10 цагийн өмнө

    BTS хамтлаг халагдах үеэр HYBE агентлагийнх нь хувьцаа 130,0 мянган воноос 300,0 мянга болтлоо өссөн байналээ. Энэ хамтлаг ганц соёл урлаг биш солонгосын эдийн засагт хүртэл эерэг нөлөө авчирч байна гэж хэвлэл мэдээлэлүүд бичсэн байна

    Хариулах