Эрдэмтэд Монголоос тираннозаврын шинэ төрлийг илрүүлжээ

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 32 минут

Канадын Калгаригийн их сургуулийн эрдэмтэд тираннозаврын шинэ төрлийг илрүүлснээ олон улсад зөвлөлөө. Шинэ төрлийн махан идэшт үлэг гүрвэлийг гавлын ясыг тэртээх 1970-аад онд Монголын говиос олсон ч өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдсэн бусад төрлийнх гэж эндүүрэн олон жил явсан аж. Тодруулбал, маш ховор алектозавр буюу Alectrosaurus olseni шинжлэх ухааны нэршилтэй үлэг гүрвэлтэй андуурагдаж байжээ.


Шинэ төрлийг “Khankhuuluu mongoliensis” гэж нэрлэсэн нь “Монголын луугийн ханхүү” гэсэн утгатай аж. Шинэ төрлийн үлэг гүйрвэлийн яс Шинжлэх ухааны академийн Пелеонтологийн хүрээлэнд хадгалагдаж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна