Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Zuv.mn
20 цаг 58 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 км урт авто замыг хааж, шинэчилнэ.Тодруулбал, авто замыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны 23:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ.

Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна