ЦЕГ: Хулгайд алдагдсан морьт харвааны 18 морийг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал ТОГТООГДСОН

С.Гандэлгэр
19 цаг 36 минутын өмнө

Энэ сарын 07-ны өдрийн үүрээр морьт харвааны бэлтгэгдэж  байсан 18 тооны морьд хулгайд алдагдсан хэрэг гарсан. Морьт харвааныхан хулгайд алдагдсан 18 морины сургийг гаргаж, үнэ цэнтэй мэдээлэл өгсөн хүнд 10 сая төгрөг өгнө гэж байв. 

Хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд морьдыг бүгдийг нь төхөөрчээ. Тодруулбал ЭЦА-ны малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ХУД-ийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн мөрдөгчид хамтран гурав хоног эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө /2025.06.13/ сэжигтнүүдийг дайчлан баривчиллаа.

Энэ талаар морьт харвааны тамирчин Н.Алтанхуяг, "Харамсалтай мэдээ та бүхэндээ хүргэж байна. Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад махалжээ. Долоон жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юмсан . Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчидыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан." хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.245
    16 цагийн өмнө

    Хүчит шонхорын махны худалдаачин усанд ордоггүй үмхий үнэрт авгайчуудыг сайн шалгаачээ заваан юмаа дурак.Одоо тэгээд яахын бысда наадмаар бэлтгэгдсэн сургуультай тамирчдын бараг гэр бүл нь шахуу болсон тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу шүү.Хулгайлж махалсан гаруудыг ташуурдая эрдэнэт хүлгүүд минь тэнгэрээс харж жаахан ч гэсэн тайвшраг тэх үү? гуйж байна цагдаагийхаан зөвшөөрчихөө шээсийг нь савиртал ороолгоё эмэгтэй тамирчдаа ам руу нь шээлгэеээ гуйж байна

    Хариулах
  • 202.126.89.48
    17 цагийн өмнө

    Хулгайч дээрэмчин луйварчидыг хашраалдаа чанга хатуу бодлого барих хэрэгтэй. Малын хулгай бүр гаарчаад бшд айлын малыг хажуу жалганд нь төхөөрчөөд бариж аваад цагдаад өгөхөд сулраад явцан байна. Цагдаа нар нь өөрсдөө хамсаад байхаар ямар хэрэг бнаа псда

    Хариулах
  • 202.9.46.44
    18 цагийн өмнө

    Одоогийн залуучууд Монгол өв, соёл, ёс заншил аа! Умартан өнгө, мөнгө бодсон өчүүхэн сэтгэлтэй, харалган бодолтой, боловсролгүй, зэрлэгшиж байна даа!!!...

    Хариулах