Израиль улс өнгөрсөн шөнө Ираны нийслэл Тегеран хот руу агаараас довтолсныхоо дараа улсынхаа агаарын орон зайг бүхэлд нь хааж, орон даяар онц байдал зарлажээ.
Ираны “Фарс” агентлагийн мэдээлснээр, 12-13-нд шилжих шөнө нийслэл Тегеранд багадаа зургаан удаагийн дэлбэрэлт болсон гэнэ. АНУ-ын Axios агентлаг цохилтыг Израилийн тал бөмбөгдөгч онгоцоор үйлдсэн гэж мэдээлсэн.
Израилийн эрх баригчид одоо Ираны талаас хариу цохилт ирнэ гэж хүлээж байгаа тул ийнхүү агаарын орон зайгаа хааж, орон даяар онц байдал зарласан юм байна.
Израиль улс Ираны нийслэлд цохилт өгсний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэхүү үйл явдалд Вашингтон ямар нэг байдлаар оролцоогүй, еврейн улсын энэ үйлдлийг ямар нэг байдлаар зөвтгөхгүй гэж мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна