Д.Амарбаясгалан: Шинэ сайд нар Чуулганы хуралдаанд суухаа болилоо

Zuv.mn
4 цаг 56 минутын өмнө

УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн хуралдаан 100 гишүүний ирцтэй үргэлжилж байна. Хуралдааны эхэнд ирц үүнээс тааруу байсан бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүнд бухимдаж, "Хоёрхон хоногийн өмнө чуулганы танхим дүүрэн суугаад байсан нөхөд маань өнөөдөр чуулганы хуралдаа орж ирэхээ больж байна. Энэ бол сайдаар томилогдсоноос нь хойших анхны хурал. ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд, Шадар сайд гэх албан тушаалтнууд дөрөв, тав дахь өдрийн чуулганы хуралдаанд оролцож байх учиртай. Ядаж өглөө ирээд ирцээ бүртгүүлээд чөлөө авах шаардлагатай, өөр ажил давхцаж байгаа бол учир байдлаа хэлээд явдаг байх шаардлагатай.

УИХ-ыг олон нийт идэвхтэй ажиллахыг байнга шаарддаг. Энэ шаардлагыг хангуулж ажиллах нь хурал даргалагч миний үүрэг. Тиймээс шинээр томилогдсон сайд нар УИХ-ын чуулганы хуралдаанд хүндэтгэлтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж оролцож байхыг үүрэг болгож байна" хэмээн гишүүдийг загнав.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна