“УЛААНБААТАР 2025”: Өнөөдөр Монголын эмэгтэй шигшээ баг талбайд гарна

Х.Батсайхан
3 цаг 52 минутын өмнө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо блж буй 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь өдөр манай эмэгтэйчүүдийн шигшээ баг талбайд гарч, хэсгийн эхний хоёр тоглолтоо Бразил, Испанитай хийнэ.

Бразилийн багтай 18.25 цагаас тоглох бол Испанитай 20.15 цагт тоглоно.

Манай эрэгтэй шигшээ баг өчигдөр дэлхийн аварга АНУ болон олимпын аварга Латвийн шигшээ багтай тоглож 18:21, 16:21 оноогоор тус тус хожигдсон юм.

Манай баг үлдсэн хоёр тоглолтдоо /Япон, Монтенегро/ хожвол хэсгээс гарах боломж бий. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна