УАЦЭ-ийн гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа үлэмж өсгөхөөр боллоо

Zuv.mn
7 цаг 54 минутын өмнө

Умард Атлантын цэргийн эвсэл гишүүн орнуудынхаа батлан хамгаалах зардлыг 2035 гэхэд ДНБ-ийхээ 5 хувьд хүртэл нэмэгдүүлэхээр боллоо. Эвслийн зардлын дийлэнхийг гаргадаг АНУ-ын хүчтэй шахалтын дүнд энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр АНУ-ын нуруун дээр ирдэг ачаалал мэдэгдэхүйц багасахаас гадна эвслийн гишүүн улс тус бүрийн сөрөн тэсвэрлэх, дайтах чадвар нэмэгдэнэ гэж үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хаага хотноо УАЦЭ-ийн удирдагчидтай уулзан дээрх тохиролцоонд хүрснийхээ дараа хийсэн мэдэгдэлдээ “Европ болон Барууныхны хувьд том ялалт боллоо” гэж онцолжээ.

Харин хамтарсан мэдэгдэлдээ маш хүнд сорилтын эсрэг нэгдэж байгаа гээд, ОХУ-ын зүгээс аюул заналхийлэл байгаа гэдгийг шууд бичжээ. Гэхдээ Украин руу халдан довтолсныг буруушаасан нэг ч үг оруулаагүй нь шинжээчдийн анхаарлыг татсан байна. Жилийн өмнө болсон яг ийм уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдэл Украин руу дайрсан ОХУ-ыг буруутгасан агуулгаар дүүрэн байсан юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна