Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-ийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн Сергей Мытарев тэргүүтэй төлөөлөгчдийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хүлээн авч уулзав.
Дээрх уулзалтын үеэр талууд Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) болон “Монголын төмөр зам” ТӨХК хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төсөлд хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар ярилцав.
Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг санхүүгийн байгууллага юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна