Пафф Дидди 20 жилийн ял авч магадгүй боллоо

Zuv.mn
7 цаг 30 минутын өмнө

Нэрт рэппер Шон Комбс буюу Пафф Диддид холбогдох хэргийн шүүх хурал АНУ-д болж байна.

Хурлын явцад түүнд тулгаад байсан гэмт бүлэглэл байгуулсан гэх зэрэг хүнд ялтай хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон ч рэкет буюу бусдыг дарамталж айлган сүрдүүлсэн, бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн гэсэн хоёр хэрэгт буруутай гэж үзжээ.

Тодруулбал, найз бүсгүй болох дуучин Кэсси болон нэрийг нь нууцалж буй өөр нэгэн эмэгтэйг биеийг нь үнэлүүлэхээр хүчээр тээвэрлэсэн хэрэгт буруутгасан аж.

Дээрх хоёр хэрэг нь тус бүртээ ялын дээд хэмжээ нь 10 жил байдаг бөгөөд дээд тал нь 20 жилийн ял авах магадлал байна.  

Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 3-наас хойш цагдан хоригдож байгаа бөгөөд шүүгчид шийдвэрээ гаргасны дараа хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцож хасах юм байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.