Монгол Улсын дижитал шилжилт, инновац, технологийн бодлогын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “ICT FORUM 2025” Төрийн ордонд үргэлжилж байна.
Форумын үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар "Хүссэн хүсээгүй бүх салбар цахимжилт руу шилжиж байна. Манай улсад бол хамгийн гол салбар бол уул уурхай учраас энэ салбарт Монгол залуучуудынхаа технологийг холбох хэрэгтэй. Энэ хоёр салбар нийлбэл илүү өндөр бүтээмж гарна.
Уул уурхайн салбар өнөөдөр гадны компаниудын технологийг ашиглаж байгаа. Маш их мөнгө гадагшаа урсаж байгааг эх орондоо шингээг бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай.
Манай төрийн бодлогууд хэрэгжилт маш муутай, компаниудыг илүү хязгаарлах хандлагатай байдаг. Бид шинээр нээгдэж компаниудыг илүү боломж олгох, нээх бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Үндэсний технологийн компаниудыг олон улсад гаргах боломжийг нээж, татварыг хөнгөлөх зэрэг хөшүүргийг хийж байна Монгол залуус дэлхийд гарна. Манай залуучууд дэлхийд гарах цаг нь болсон" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.104
Baahan erdemten dokoruud mongoldoo yu hiij gylaivdaa , yuch hiigeegui bj yun delhii yrih durtai ym be ? ehleed mongol ulsaa hugjuul !
Хариулах