Б.Баярбаатар: Б.Баярбаатар: МАН хоёр даргатай болбол хоёр хуваагдаад тарсан нь дээр

Т.Отгонсувд
2025/09/26

МАН-ын даргын сонгууль дөхөж намын гишүүд ээлж дараалан мэдээлэл хийж байна. 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "МАН эрх баригч намын хувьд намын дотоод асуудал нь нийгэмд нөлөөлөхүйц байдалд хүрч байгаад маш их харамсаж байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. МАН-ын намын даргын сонгуульд өрсөлдөх боломж байх ёстой. Үүнийг хэн нэгэн хааж боож, нөлөөлж болохгүй. Энэ асуудлаас үүдэж намын дотоод асуудал үүсч, дотоод ардчиллыг хумих гэсэн зарчим алдсан нөхцлөөс үүдэж намын талцал хуваагдал бий болоод байна. 

Маргааш МАН-ын бага хурлаар намын даргаа эцэслэн батална. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан бусад руу дайрсан, гүтгэсэн увайгүй үйлдэл гаргах нь улстөрчийн хувьд ч тэр хувь хүний хувьд ч тэр байж болохгүй асуудал.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын орсон нэвтрүүлгийг үзсэн. Зарим зүйлс нь арай л үндэслэлгүй юм байсан. Мөн хууль шүүхийн байгууллага эцэслэн тогтоотол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. 

Сандал суудлын төлөөх зөрчил бол эрүүл бус зөрчил юм. Би буруу сонсоогүй бол хоёр намын даргатай болох асуудал яригдаж байна. Ийм зүйл байж болохгүй. Тэгвэл хоёр даргаа дагаад хуваагдсан нь дээр. Ийм зүйлийг бодож, сэтгэж ярина гэдэг чинь маш буруу зүйл. Юунд хоргодож,  ямар ашиг сонирхолд автаж ийм зүйл хийж байна вэ гэдэг нь надад маш ойлгомжгүй санагдсан. 

Ерөнхийлөгчийг би намын дотоод асуудалд орооцолдох хүн биш гэж бодож байна. 

Бага хурлын гишүүдийг АТГ-аас шалгана гэх мэдээлэл ХАВТГАЙ явсан. АТГ мэдэгдэл гаргасан байна лээ. Мэдэгдэлд дурдагдсан шигээ ажиллах хэрэгтэй. Эргэж уулзах нүүргүйгээр бие бие рүүгээ дайрч байна шүү дээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.46
    2025/09/27

    Ер нь дарварагаа тат

    Хариулах
  • 66.181.160.4
    2025/09/27

    Одоо нэгэнт бузар булайгаа дэлгэлцээд эргэж эвлэхийн аргагүй хагаралдсан юм чинь ..... 2-оос 3 хэсэг болох нь тодорхой боллоо... Одоо өрсөлдөж байгаа 2 дарга нар тусдаа намтай, дээр нь Н.Энхбаяр МАХН-аа аваад салцгаасан нь шулуун болжээ....

    Хариулах
  • 202.55.191.194
    2025/09/26

    ТЭГЭЭЧ ЛЛРУУДАА ТЭГҮҮЛ МАНАЙ АРДЧИЛСАН НАМ ТӨР БАРИМААР БАЙНА Ш ДЭЭ. ХАХАХА

    Хариулах