УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-д 68 суудал авсан Монгол Ардын намынхаан та нарын намын даргын зодооноос чинь болж ард түмэн айдаст автаж, амьдрал нь сөхөрлөө. Ямар аймшигтай том гэмт хэргүүдийг нууж явсан юм бэ.
Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн нь аймшигт хэргүүдийг нууж байгаад өс хонзонгийн чиглэлээр ил болгож байна. Тухайн үед ажиллаж байхдаа яагаад шалгаагүй юм. Өнөөдөр мэдээлэл хийсэн Ш.Раднаасэд ч мөн адил Хууль зүйн байнгын хороонд ажиллаж байсан хүн. Энэ бүхэн чинь эс үйлдэхүй.
Нэг сэтгүүлчийг хорих асуудлыг МАН-ын том дарга нар яриад, шүүх нь шийддэг юм байна шүү дээ. МАН-ын аймшигт хэргүүд ил болж байна. Үүний цаана илүү аймшигт хэргүүд байгаа. Ийм аймшигт нам Монгол Улсыг сүүлийн 4 жил удирдсан байна. Ийм УИХ байж яах юм бэ тарах нь зөв. Тоглоомыг эхнээс нь эхэлье.
Өс хонзонгийн чиглэлээр нэгнийгээ барьж хорих нэрсийн жагсаалт гаргаад, тэр нь Авлигатай тэмцэх газарт бэлэн болчихсон байна шүү дээ. Энэ нам цэвэршээгүй тохиодолд 1937 оны хэлмэгдүүлэлт дахиад болох нь. Би гутарч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.228
Арай л хэтэрлээ дээ. Улстөрийн зорилгоор захиалж хэлмэгдүүлж байгааг зогсооё
Хариулах66.181.161.115
Ман ыг өмөөрч бичээд байгаа хүмүүс бол хятад цустай гэж ойлгоход бараг болохын байна ман ыг магтан дуулж байгаа хүмүүс бол өөрсдөө биш дарга нар бичээд энэ хүмүүсийн нэр дээр явуулдаг байна
Хариулах202.55.188.46
Ер нь жоохон амаа татаж сурмаар байна даа
Хариулах176.66.87.78
Чи өөрөө хурдан цэврэш...
Хариулах66.181.180.131
за чи л дут хужаа
Хариулах