Ц.Санжаачойпэл өнөөдөр суллагдана

Х.Есү
2025/09/27

Бусдыг онц хэрцгийгээр зодож гэмтээсэн Ц.Санжаачойпэлийг өнөөдөр суллаж, хилээр гарахыг нь хоригложээ. Ийнхүү бусдыг бүлэглэн зодсон этгээдүүд бүгд гадуур шалгагдаж эхэллээ. 

Та бүхэнд шүүгчийн бичсэн тоймыг хүргэе. 

"2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, 2025 оны 09 сарын 22-ны өдөр хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэн яллагдагч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 09 сарын 27-ны өдрөөс өөрчилж, мөн өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна