Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2025 оны 09-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар +15…+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +19...+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +19...+21 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: 7 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872ы гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2025 оны 09-р сарын 29-нөөс 10-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 10-р сарын 01-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 09-р сарын 30, 10-р сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 10-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна