ХААН Банкны картаараа БНСУ-ын “BGSS” нүдний эмнэлэгт 35 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

Х.Есү
17 цаг 44 минутын өмнө

ХААН Банк өнгөрсөн хавраас БНСУ-ын “BGSS” нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж, харилцагчдадаа олон улсын түвшний хараа заслын үйлчилгээг авах боломжийг олгосоор ирсэн. Тэгвэл бид энэ удаад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, тус эмнэлгийн Бусан салбартай гэрээ байгууллаа. Ингэснээр ХААН Банкны карт эзэмшигч харилцагчид Сөүл болон Бусан хотод байрлах “BGSS” нүдний эмнэлгийн салбаруудаар үйлчлүүлэхдээ нүдний үзлэгт үнэ төлбөргүй хамрагдаж, 10-35 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

28 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй “BGSS” нүдний эмнэлэг нь нүдний мэс заслын салбарт тэргүүлэгч байгууллага бөгөөд хамгийн сүүлийн үеийн лазер технологи, өндөр нарийвчлалтай мэс заслын тоног төхөөрөмжийг ашигладаг. Тус эмнэлэг нь үйлчлүүлэгч бүрийн харааны онцлогт тохирсон эмчилгээний шийдлийг санал болгодгийн зэрэгцээ лазер хараа тэглэх, нүдний торлог болон эвэрлэг бүрхүүл засах мэс заслыг өндөр түвшинд гүйцэтгэдэг юм.

ХААН Банкны бүх төрлийн дебит болон кредит карт эзэмшигч харилцагчид энэхүү онцгой хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Тухайлбал, “BGSS” нүдний эмнэлэгт ХААН Банкны картаараа төлбөрөө төлснөөр олон улсын түвшний хараа заслын үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломж танд нээлттэй байна.

Хөнгөлөлтийн мэдээлэл: 

Нүдний үзлэг:

  • Нүдний цогц шинжилгээ: Үнэгүй

  • Насжилттай нүдний цогц шинжилгээ: 30% хөнгөлөлттэй

  • Мэс заслын өмнөх цогц шинжилгээ: Үнэгүй

Лазер хараа тэглэх мэс засал:

  • VISU Edge LASIK: 35% хөнгөлөлттэй

  • Premium 2 DAY LASEK: 35% хөнгөлөлттэй

  • ZEISS SMILE: 30% хөнгөлөлттэй

  • ZEISS SMILE PRO багц: 25% хөнгөлөлттэй

ICL линз суулгах мэс засал:

  • Өндөр холын хараа засах мэс засал EVO+AQUA ICL: 10% хөнгөлөлттэй

  • Өндөр холын хараа болон цилиндр хараа засах мэс засал V-Toric ICL: 10% Хөнгөлөлттэй

  • Насжилттай хараа засах мэс засал EVO VIVA ICL: 10% хөнгөлөлттэй

Картаа хэрхэн захиалах вэ?

Хэрэв танд ХААН Банкны дебит эсвэл кредит карт байхгүй бол Khan Bank аппликэйшнээрээ захиалж, хүссэн газартаа үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Та өөрийн хэрэгцээнд тохирсон картаа сонгон, энэхүү онцгой хөнгөлөлт болон бусад олон төрлийн урамшуулалд хамрагдаарай. Мөн та эмнэлгийн үйлчилгээг сонирхож байгаа бол ЭНД дарж цагаа урьдчилан захиалаарай.

                                                              Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна