СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол гарч, 8 сартай нярай нас барж, 4-6 насны хоёр хүүхэд гэмтжээ

Т.Отгонсувд
18 цаг 1 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 50 минутанд “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад урьдчилсан байдлаар Toyota prius маркын автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсөн осол гарчээ. 

Ослын улмаас зорчиж явсан 8 сартай хүүхэд нас барж, 4,6 настай 2 хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна