Г.Дамдинням: Засгийн газрын 55-р тогтоол хууль зөрчөөгүй

Х.Есү
2025/10/06

Засгийн газраас АМНАТ-ыг бууруулж, 200 тэрбумын алдагдал хүлээсэн эсэх асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Сүүлийн үед сошиал орчинд цацагдаад байгаа худал мэдээлэл гүтгэлэгт тайлбар өгье. Монгол Улсын Засгийн газрын гаргасан 55-р тогтоол хууль зөрчөөгүй. Үүнтэй ижил утгагтай тогтоол өмнө нь 10 удаа гарч байсан. 

Биднийг ажил авахад экспорт импорт зогсчихсон урт хугацааны хямд үнэтэй гэрээнүүд үргэлжилсэн, төсвийн орлого тасарчихсан, эдийн засаг уналтад орчихсон байсан. 

Биржээр арилжаалсан нүүрсийг шахаж элдэв арга хэрэглэж том хэмжээний гэрээг бараг 80 хувь шахуу хилээр гаргаж байсан гэрээнүүдийг зогсоож 50 хувь биржийн арилжаагаар явсан нүүрснүүдийг экспортлох шийдвэр гаргасан. Үүний үр дүгд биржийн экспорт нэмэгдсэн. 

Биржийн экспорт яагаад чухал вэ гэхээр АМНАТ буюу улсын төсөвт орж ирдэг орлого шууд орж ирдэн учраас их чухал. 

Энэ асуудлыг яриад байгаа гишүүн маань өөрөө ХЗДХ-ийн яаманд ажиллаж байх хугацаандаа энэ 10 тогтоолын тавд нь оролцсон байдаг. Энэ таван тогтоолын зарим нь гэрээний үнээр хийх буюу татвараас зугтаах боломж олгосон байдаг. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаагүй юм. 

Өнөөдөр Г.Занданшатарын Засгийн газар үнэнийг хэлье, бодит байдлыг нээлттэй болгоё гэсэн зорилтыг л дэвшүүлж байгаа. 

Энэхүү 55-р тогтоолын шийдвэр гарснаар нэг сар 10 хоногийн хугацаанд биржээр 5.1 сая тонн нүүрс борлуулж, 2.3 их наяд төгрөгийн орлого олж 80.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Хаанаас бодож олсон 200 тэрбум төгрөгийн алдагдал гэж гаргаад байгааг би мэдэхгүй. Бид оны эцэст 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олохоор байна. 

Энэ гэрээний хамгийн их үр ашгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хүртэж байгаа. Энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө" гэлээ. 

No description available.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.226
    2025/10/06

    Амарбаясгалангийн бууны ноход улаан цагаандаа гарч. Ямар их хулгай, ямар аймшгийн олон хэрэг байгаа болоод ингэж үхэхээс наагуур улаан цайм чичирнэ вээ? Буруугүй юм бол түдгэлзээд шалгуулчихна биү дээ?!! Харин ч нэрээ цэвэрлэх, намаа аврах боломж биз дээ? Цаашлах тусам хэрэг чинь улам зузаарах гээд бн хөөш?! 2020 оны сонгуулийн хар машин бол төрийн эсрэг бүлэглэн үйлдсэн нэмт хэрэгт тооцогдоно. За тэгээд намын цагаан байшингаас албан тушаалын хуваарилалт олон жил хийсэн хүнд авилга, албан тцшаалын 1000 хэрэг гарч ирнэшдээ. Нүүрс бол ЗБ-тай хэрэг.

    Хариулах