Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газраас АМНАТ-ыг бууруулж, 200 тэрбумын алдагдал хүлээсэн эсэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АИ 92 шатахууны нийлүүлэлтийн талаар асууж тодрууллаа.
Тэрбээр, "Манай улсын шатахууны асуудал 100 хувь хойд хөршөөс хамааралтай байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцсон. Мөн хоёр орны Засгийн газар хооронд өмнө нь хийсэн гэрээ хэлцлийн үр дүнд бидний нийлүүлэлт хэвийн байгаа.
Нэг суманд гурван шатахуун түгээх станц байлаа гэж бодоход нэгт нь заавал шатахуун байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна