Дижитал шилжилтээр салбартаа тэргүүлэгч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд AI Academy Asia-тай хамтран ажиллаж байна.
Тодруулбал AI Academy Asia-ийн санаачлан хэрэгжүүлж буй сурагч охид, эмэгтэй багш нарыг мэргэшүүлэх зорилготой “AI for Women 100×100” хөтөлбөрийг Голомт банк ивээн тэтгэж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар, Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон AI Academy Asia компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй зочид төлөөллүүд оролцсон бөгөөд биет болон онлайн хэлбэрээр багш, сурагчид оролцсон юм.
“AI for Women 100×100” хөтөлбөрийн зорилго нь:
Эмэгтэйчүүдийн технологийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх,
Жендерийн тэгш бус байдлыг бууруулах,
Монгол орны алслагдсан аймаг сумдад амьдарч буй охид, эмэгтэй багш нарыг хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс хоцроохгүйн тулд тэдэнд тэгш боловсролыг олгох, технологийн салбарт манлайлагч болгоход чиглэж буй юм.