Улаанбаатарт 3-5 градус хүйтэн байна

Zuv.mn
1 цаг 17 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна.

2025 оны 11-р сарын 18-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -8 ...-10 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

05.00 цагт Улаанбаатар: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна