АНУ, Британи улс нийлж, ОХУ-ын цөмийн түлшний хамаарлаас гарна

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

Британи болон АНУ ОХУ-ын цөмийн түлшний хамаарлаас бүрмөсөн гарахаар шийджээ. Хоёр улс өнгөрсөн есдүгээр сард энэ чиглэлээр “Технологийн хөгжлийн тухай” санамж бичиг байгуулж, ОХУ-аас импортолдог цөмийн түлшээ 2028 он гэхэд авдаггүй болохын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тохирсон байна.

Тухайлбал, “Иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний салбарт орчин үеийн цөмийн түлшний найдартай, аюулгүй нийлүүлэлтийн сүлжээг хоёр улсад бий болгож, 2028 он гэхэд ОХУ-ын хамаарлаас бүрэн гарах” зорилт тусгагджээ.

Түүнчлэн Вазингтон, Лондон нь хиймэл оюун ухаан болон квант технологийн салбарт нягт хамтран ажиллараар төлөвлөсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна