Дэлхийн хамгийн шигүү хүн амтай хотоор олон жил тодорч байсан Японы Токио хот саяхан байр сууриа Индонезийн Жакартад алджээ. “The Guardian” энэ талаар мэдээллээ.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын Хүн амын хэлтсийн "Дэлхийн хотжилтын хэтийн төлөв 2025" тайланд Индонезийн Жакарта хот 42 сая хүн амтай гэсэн байна.
Бангладешийн нийслэл Дакка 37 сая хүн амтай хэмээн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Японы Токио 33 сая хүн амтайгаар гуравдугаарт жагсжээ.
Дээрх тайлангийн 2018 оныход Японы Токио 37 сая хүнтэй хэмээн бичигдсэнээр дэлхийн хамгийн олон хүн амтай хот болж байжээ.
Дэлхийн хүн ам хотод шилжин суурьших үйл явц зогсолтгүй үргэлжилсэн хэвээр байна. 1950 онд дэлхийн нийт хүн амын 20 орчим хувь нь хотуудад амьдарч байсан бол өдгөө 50 хувьд хүрч өсжээ.
Дээр дурдсан "Дэлхийн хотжилтын хэтийн төлөв 2025" тайланд бичсэнээр, 2050 он гэхэд дэлхийн хүзн амын 2/3 нь хотод, үлдсэн 1/3 нь хотын дагуул суурингуудад амьдрах гэнэ.
10 саяас доошгүй хүн амтай мега хот 1975 онд найм байсан бол 2025 онд 33 болжээ. Хамгийн их хүн амтай 10 хотын ес нь буюу Жакарта, Дакка, Токио, Шинэ Дели, Шанхай, Гуанжоу, Каир, Манила, Калькутта, Сөүл Азид байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна