Гренландаас болж АНУ, Европын холбоо “Худалдааны дайн” хийх үү

Zuv.mn
1 цаг 31 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Дани, Норвеги, Швед, Франц, Герман, Их Британи, Нидерланд, Финланд улсуудыг “Гренландын холбоотон” гэж үзэн, бараа бүтээгдэхүүнд нь 10 хувийн татвар ногдуулахаар болсноо өчигдөр олон нийтэд зарлалаа. Ирэх сарын 1-нээс хэрэгжих уг татварын хэмжээ цаашид тус улсуудын Гренландын талаар баримталж буй байр сууриас шалтгаалан 25 хувь хүртэл нэмэгдэж, асуудал шийдэгдэж дуустал үргэлжилнэ гэж тэрбээр хэлсэн байна.   

Түүнийг татварын талаар мэдээлсний дараа Европын удирдагчид байр сууриа илэрхийлж, Д.Трампыг шүүмжлэн, сүрдүүлгийг нь “Хүлээж авч болшгүй” гэж нэрлэсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар илүү хурцаар шүүмжилжээ.

Улмаар АНУ, Европын холбооны худалдааны талаарх мэдээ баримтыг цуглуулж, хариу арга хэмжээнд бэлтгэх ажиллагаа эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнүүд Европын холбоо руу 0 хувийн татвартай ордог бололтой. Энэ гэрээний үйлчлэлийг зогсоох зэрэг хариу арга хэмжээнүүдийг авах асуудал яригдаж байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна