ОХУ-ын Камчаткийн хязгаарт их хэмжээний цас орсноос есөн давхар байшинтай дүйцэх хэмжээний хунгар үүсэж, хот хэсэгчлэн цасанд дарагдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэхүү нөхцөл байдлын улмаас онц байдал зарлаад буй тус мужид нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Камчаткийн хязгаарт одоогийн нөхцөл байдалд хүрэх эхлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тавигджээ. 2025 оны сүүлийн сард тус хотод ердийн үед гурван сарын хугацаанд орох хэмжээний цас орсон аж. Энэ байдал 2026 оны нэгдүгээр сарын дунд хүртэл үргэлжилсээр, сүүлд хүчтэй цасан шуурга шуурч одоогийн нөхцөл байдалд хүрсэн байна. Шуурганы үеэр салхины хурд 38 м/с хүрч байжээ.
Цаг уурчдын анхааруулж байгаагаар, цас цаашид ч орсоор байх төлөвтэй. Камчаткийн хязгаарт сүүлийн 30 жилд ийм хэмжээний цас ороогүй аж.

Онцгой байдал энэ сарын 16-ны баасан гарагт зарлагдсан. Түүнээс хойш гурав хоног өнгөрөхөд оршин суугчид нь шинэ нөхцөл байдал хэдийнэ дасан зохицож эхэлсэн байна.
Хот, нийтийн аж ахуйн ажилтнууд цас цэвэрлэх ажлыг хичээнгйүлэн хийхээ больжээ. Хүүхдүүд хотын зах хэсгээр тогтсон хунгарласан цасыг ашиглан гулсаж тоглох болсон байна.
Петропавловск хотод цаг уурын энэ хүнд нөхцөл байдлаас шалтгаалсан хоёр нас баралт бүртгэгдсэн. 60, 62 настай хоёр эрэгтэй байшингийн дээврээс унаж ирсэн цасанд дарагдсан аж. Эмгэнэлт явдал Советская болон Сероглазка дүүрэгт болсон байна.
Горизонц, Северо-Восток, 9 дүгээр километр, 6 дугаар километр, SRV зэрэг хороооллын зарим хорооллын барилгын доод давхрууд цасанд дарагдсан тул оршин суугчид гэрээсээ гарч чадахгүй болж, хүнд нөхцөл байдалд орж байна. Цасанд дарагдсан барилгын оршин суугчид ч гэлтгүй, энэ удаагийн гамшиг газрын болон агаарын тээвэрт нөлөөлж байгаа тул мужийг гадаад ертөнцөөс тасалж, хүнсний хангамж ноцтой доголдсон байна.

Орон нутгийн дэлгүүрүүдэд талх, сүү, өндөг, мах, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний хүнсний бараагүй болж лангуу нь хоосорчээ.
ЕБС, коллежийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Цэцэрлэгүүд бэлэн байдлын горимд ажилласан нөхцөл байдалтай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна