МЕКСИК: Толгойлогчоо хөнөөлгөсөн мафийхан хүчирхийлэл үйлдэж эхэлжээ

Zuv.mn
1 цаг 44 минутын өмнө

Мексикийн хар тамхины картелийн толгойлогч, хамгийн зартай гэмт хэрэгтнүүдийн нэг "Эль Менчо" хочит Немесио Осегера Сервантес өчигдөр Засгийн газрын цэргүүдтэй зэвсэгт мөргөлдөөн үүсгэж байгаад амиа алджээ. 

Үүний дараа түүний толгойлж байсан Халискогийн шинэ үеийнхэн хэмээх мафийн гишүүд гудамжинд гарч ирэн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, мафийн гишүүд гудамжинд хүчирхийлэл үйлдэхээс гадна тус, тусын хотууддаа автомашин шатааж, замын хөдөлгөөнийг хааж байгаа аж. 


Дээрх хэргийн улмаас Халиско мужийн захирагч захирагч Пабло Лемус Наварро улаан түвшний аюултай байдал зарлаж, нийтийн тээврийг зогсоон, олон нийтийн арга хэмжээ болон танхимын сургалтыг цуцалсан байна.


Гвадалхара зэрэг хотуудад ийм үйл явдал болж байгаагаас хамгийн хүнд нөхцөлтэй нь Пуэрто Валларта хот бөгөөд гэрчүүд тэндхийн нөхцөл байдлыг "дайны" гэж тодорхойлжээ. Түүнчлэн Халиско мужийн төв-баруун хэсэгт орших Тапалпа хотод болсон тусгай ажиллагааны үеэр Халискогийн шинэ үеийнхнхний бүлгийн дөрөв, армийн гурван алба хаагч амь насаа алсдан гэж Мексикийн БХЯ мэдээлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна