Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар байр хар утаа гараад байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 13:20 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.
Уг гал түймэрт хайгуулын ажиллагаа зохион байгуулан В1 давхраас А /5 настай, эмэгтэй/, А/3 настай, эрэгтэй/ С /35 настай, эмэгтэй/, А/11 настай, эрэгтэй/ А /1 настай, эмэгтэй/-ыг тус тус гарган Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Иргэн С/35 настай, эмэгтэй/, А /11 настай, эрэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар Эмнэлгийн байгууллагад хүргэгдэн очоод нас барсан, А /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал тогтвортой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Утаажилтын бүсээс 10 хүн /8 том хүн, 2 хүүхэд/-ийг аюулгүй гаргаж, 4 хүн /2 том хүн, 2 хүүхэд/-ийг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна