Хоёр настай хүү ахыгаа аварчээ (Бичлэг)

2017/01/04

АНУ-ын Юта мужийн нэгэн хос ихэр хүүхдүүдийнхээ бичлэгийг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн нь анхааралд өртөв. Ердөө хоёр настай ихрүүд хувцасны шүүгээний дэргэд тоглож байгаад татаж унагасан бөгөөд нэг хүү тавилгад дарагдсан байна.

Харин Боуди Шоф хэмээх хүү шүүгээнд дарагдсан Брок Шоф ихрээ амь тэмцэн, уйлж байхад нь хувцасны шүүгээг өргөж дүүгээ гарган авсан байна. Ихрүүдийн өрөө дүрс бичлэгийн камертай байсан төдийгүй энэ үеэр эцэг, эх нь түр завгүй байжээ. Харин цагдаагийн газраас ихрүүдийн аав ээж болох Кайли, Рики нарыг торгохоор болсон аж.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна