​Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулахыг уриалав

2017/01/12
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар хийсэн мэдэгдлийнхээ үеэр, “Улаанбаатарт хүн амьдрах аргагүй боллоо. Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх биш уралдаж гарах цаг боллоо” хэмээн ярьсан юм.

Тэгвэл түүний хэлсэн үгтэй холбогдуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдрийн чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Ц.Элбэгдорж Улаанбаатарыг ирээдүйгүй хот болсон байна. Улаанбаатарт битгий хөрөнгө оруулалт хий гэж өчигдөр зарласан байна. Төрийн толгойд найман жил суучихаад ийм зүйл ярьж болдог юм уу. Аюулгүйн зөвлөл дээр утааны тухай ярьсан юм уу хаашаа юм. Энэ хүнийг ерөөсөө хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болж байгаа юм байна. Гурван сая ард түмний нийслэлийг төрийн тэргүүн хүн ингэж доромжилж болох уу.  Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, улсын тэргүүлэгч нь хаачсан юм.  Би их хурлын гишүүдэд уриалж байна. Энэ нөхрийг одоо огцруулъя.  Алийн болгон доромжлуулж ингэж амьдрах вэ” хэмээн ярьлаа.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна