Шувуучид овогт Мэндсайханы Энхсайхан. “Ардчилсан” гэх лидерүүдийн нэг, “Шинэ Монгол” гэх космополитан “онолыг” түгээгчдийн нэг.
АХЭ-ийн анхны ЗГ-ын үед бүх импортын татвар тэглэх шийдвэр гаргасан. Ингэснээр Монголын үйлдвэр, аж ахуйн газрууд, тариалан, ногоо, жимс тариалалт шууд сүйрч байсан юм. Дараа нь сэргээх гэж асар их хүч хөрөнгө зараад чадаагүй.
Ноолуурын экспортын татвар тэглэснээр ямаа өсгөхөд хэт анхаарсан, бэлчээр нутагт халтай гажууд МАА төлөвшсөн.
Суурь үнэ чөлөөлснөөр юмны үнэ гаарч, мөнгөний ханш навс унасан. АХЭ дөрөвхөн сард нэр хүндээ алдаж, орон нутгийн сонгуульд навс ялагдсан нь тохиолдлын хэрэг бус (дараа нь ерөнхийлөгчийн, нөхөн, УИХ-ын сонгуулиудад далаараа цэвэр тавиулж байв).
Монгол улс тэр чигээрээ чөлөөт бүс болж (хаанахын?) орших ёстой гэж тэр мэдэгдэж байв. Төсөв асар их алдагдалд оров. “Эрдэнэт”-ээс татвар авч чадахаа болив. Төв Ази банкны, Аэробусны, Эгийн голын УЦС-ийн, Тэхноарт компаний, “Иточу”-гийн гээд томоохон хэргүүдэд АХЭ-ийн томчууд ээлж дараалан холбогдож байлаа. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг тагнаж чагнасан хэрэг гарлаа.
Ашигт малтмалын нэоколоничлолын суурийг тавив. Харьд өгөөд бай, өгөөд бай гэсэн ганцхан зарчим үүнд байсан. 5 жил татваргүй, 5 жил 2,5% татвартай, түүнээс хойш 5% татвартайгаар манай бүх баялгийг ав гэх зарчмыг М.Энхсайхан нар санаачилсан. МУ-ын баялгаасаа авах өөр зүйл томьёологдоогүй.
УИХ-ын чуулганд нэгээс бусад бүх гишүүн М.Энхсайханы ЗГ-ыг огцруулахын төлөө санал өглөө. Түүний ЗГ-ын өмнө, капитализмд шилжих бэлтгэл хангаж байсан Монголын нийгэм шууд феодалын нийгэм, дундад зуун руу унан харанхуйлж, нэг улсаас хэт хараат болчихож байсан юм. М.Энхсайханы ЗГ-аас өмнөхи хойдхи Монголыг харьцуулбал танигдахгүй хэмжээнд хүрсэн.
“Авлигачныг цээрлүүлнэ” гээд л, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө хяргаад хаячих байрын үг яриатай, бие бага ч бэлчээр том маягийн нөхөр гарч ирсэн ч, тун удалгүй ялсан өрсөлдөгчийнхөө толгойноос ер бусын тэнгэрлиг гэрэл сацарсан гэхчилэн мэдэгддэг, тэр талаар шүлэг найраглал, романс ч зохиочихдог нэгэн болсон. Ардчилсан намаасаа аюумшиггүйгээр (аюумшигтайгаар ч гэсэн болно доо) урвасан. ҮШН байгуулахдаа нэрэнд нь Монгол гэдэг нэр зүүчих сэтгэл гаргаагүй. Үндэсний үзэл, шашнаар их тоглосон, Шүгдэн, Банчинг дэмжсэн.
Байр сууриа хичнээн янзаар хувиргаж, эрх баригч хүч бүрд наалдан, хамаг муу үйлийг нь хамтран хийж байсан.
"Эрдэнэс-Тавантолгой" компанийг унагаж, үр ашиггүй нэрийн дор хятадуудад өгөхөөр хуйвалдаж байна гэж түүнийг тус компаний ҮЭ-ийн дарга нэр цохон шүүмжилж, бухимдсандаа өөрийгөө шатааж байсан.
Фэйсбүүкийн DMNN хуудаст, “ЦААЗААР АВАХУУЛАХ ЁСТОЙ ЭТГЭЭДҮҮД ГАЛЗУУРЧ БАЙНА. ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДУУДАД НУУЦААР ӨГӨХ ГЭЖ БАЙСАН НЬ ИЛЭРСЭН М.ЭНХСАЙХАН ГЭЖ ҮНДЭСНИЙ ДАЙСАН, ХЯТАД ЦУСТАЙ ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ЭЛЧИНГЭЭР ТОМИЛОГДОЖ ТӨР ТӨЛӨӨЛЖ ШВЕДЭД СУУХААР БОЛЖ #ШАГНУУЛЖЭЭ” гэжээ.
Эрчим хүчийг дэмжих бодлогоор бас баахан тоглосон. ТТ-н ДЦС барина гэж баахан бужигнуулчихаад, ОТ Хятадаас цахилгаан авах тогтвортой байдлын гэрээтэй юм байна, ТТ-н ДЦС худалдан авагчгүй болох юм байна гэсэн.
Гэтэл зарим хүн өнөөдөр М.Энхсайхан ямар муу юм хийчихсэн юм гэж гайхан, летарги нойрноос сэрсэн адил үзэгдэж байна. Ямар мартамхай, ямар юм мэддэггүй, ямар ичгүүргүй, ямар атгаг хорон улс гэхээрээ тийм байдаг юм бол гэж харин өөрсдийг нь алмайран гайхаж байна. Ямар сайн үйлс хийсэн юм бол гэж гайхмаар, харин.
С.Баярыг эсэргүүцсэн шиг энэ олигархи этгээдийг Шведэд эсэргүүцэх хэрэгтэй байна. Гадаад улсад ийнхүү зальхай этгээдүүд элчин сайд болоод байх аваас, Монгол орныг маань юу гэж төсөөлөх билээ. ОУ-ын тавцанд ямар нэр хүндтэй байхаас Монгол улс, Монголын ард түмний ирээдүй шууд шалтгаалах болно оо.
Ч.Мөнхбаяр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна