2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ УИХ-д суудалтай намууд энэ сарын 3-ны өдөр олон нийтэд ил болгоно. Одоогийн байдлаар МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар эхний ээлжид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мандатын төлөө нам дотроо өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл байна.
Харин АН-аас Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Д.Дорлигжав, Р.Амаржаргал, Баабар нарын улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа намынхаа удирдлагуудад илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл улстөрийн гурав дахь хүчин болох МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар Өдрийн сонины өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна