МҮЭХ орон даяар тайван жагсаал хийв

2017/05/01
Өнөөдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Уг өдрийг дэлхийн 160 орны иргэд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөдөг аж. 

Харин МҮЭХ өнөөдөр 12 цагаас эхлэн орон даяар нэгэн зэрэг тайван жагсаалыг зохион байгуулав. Эдгээр үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж  байгааг МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар онцолсон юм.

Х.Амгаланбаатар "Цуглаан зохион байгуулах урьдчилсан уулзалтыг Засгийн газар өөрөө бий болгосон. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн, гурван талт хэлэлцээрийн дөрвөн заалтыг Засгийн газар зөрчсөн. Эрх баригчид энэ оны улсын төсвийн тодотголыг олны хүчээр буюу хүч түрэн баталлаа. Иймд Засгийн газраас гурван сарын өмнө байгуулсан, хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээлээ.

Долоон төрлийн татвар нэмж, иргэдийн тэтгэврийн насыг нэмснээр Засгийн газар МҮЭХ-той байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж тус холбоо үзэж байгаа билээ.        
   
Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр жагсаал зохион байгуулагчидтай уулзан, тэдний хүсэлтийг хүлээн авчээ.    

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна