Х.Баттулга: Надад давуу тал байгаа

2017/05/02
Ардчилсан намаас өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулан өглөө. Тус намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Л.Болд, Р. Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын дөрвөн гишүүн нэр дэвшихээр бүртгүүлж, үнэмлэхээ гардан авсан.

Энэ үеэр нэр  дэвшихээ илэрхийлсэн  Х.Баттулга "Монгол Улс дараагийнхаа ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Ардчилсан намын үндсэн хуулийн 5-р зүйлийн 3.9.11-д заасны даагуу Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргалаа.
Ардчилсан нам бол том нам. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. Энэхүү сунгаанд оролцох гэж өөрийн өргөдлийг гаргасан.

Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна. УИХ-д гурван удаа сонгогдсон, засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судалж, хөндөж тавьж байсан учраас надад давуу тал байгаа" гэсэн юм.

 
С.Отгон 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна