АН-ын VIII Их хурал өнөөдөр болж байна. Намын их хурлыг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ илтгэл тавив. Тэрээр энэ үеэрээ: "Ардчилсан шинэчлэлийн үйл хэргээсээ алхам ч ухрахгүй шаардлага бидний өмнө тулгамдаж байгаа.
Ардчилсан намын шинэчлэлийн амин сүнс болсон бүх гишүүдийнхээ саналаар намын бүр шатны удирдах албан тушаалтнуудыг сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ч бид Монголд анх удаа намынхаа бүх гишүүдийн санал асуулгаар тодрууллаа. Энэ бол улс төрийн намын түүхэн дэхь цоо шинэ туршлага байлаа. Энэ удаагийн Их хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлогтой. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад хамгийн өндөр оноо авсан Х.Баттулга өнөөдрийн Их хурлаар сонгуульд нэр дэвших эрхээ батамжлахыг та бүхнээс хүлээж сууна.Та бүхэн Х.Баттулгыг дэмжиж, сонгуулиар Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна