Ардчилсан эмэгтэйчүүд шинэ зохион байгуулалтад орлоо

2017/05/08
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлдөх хорооны ээлжит хурал болж ирж буй сонгуульд хэрхэн оролцох стратеги төлөвлөгөөгөө болон дотоод зохион байгуулалтын асуудлууд хэлэлцэж, олон чухал шийдвэрүүд гаргасан байна. Ардчилсан залуучуудын, ахмадын, оюутны, эмэгтэйчүүдийн гэх мэт Ардчилсан намын дэргэд дөрвөн олон нийтийн байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг юм.

Хүн амын 50-иас дээш хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн томоохон төлөөлөл болж ирсэн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо нь тус намаас ҮБХ-нд сонгогдсон болон нам, улстөрийн байгууллагын тодорхой албан тушаалуудад сонгогдож, томилогдож ажиллаж байгаа 100 гаруй эмэгтэйчүүдээс Зөвлөлдөх хороогоо бүрдүүлснээс хойш С.Одонтуяа тэргүүн анхны хурлаа хуралдуулж буй нь энэ юм.

Ардчилсан намын наймдугаар их хурлаар тус намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүний эрхээ баталгаажуулсан эмэгтэйчүүд хаяанд ирсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа нэгдсэн зохион байгуулалттай орохын тулд ийнхүү шуурхай хуралдаж зохион байгуулалтад оржээ. Гар гараасаа барилцаж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллахаар зориг шулуудсан эмэгтэйчүүд сонгуулийн нарийн тактик төлөвлөгөө ч гаргасан байна.


 
Б.Сондор 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна