ТАНИЛЦ: Монгол эр хүний тухай сонирхолтой баримтууд

Х.Батсайхан
2 цаг 1 минутын өмнө

Олон улсын эрчүүдийн өдөр тохиож байгаатай холбогдуулан монгол эр хүний талаарх сонирхолтой баримт мэдээлэл, статистик судалгаа, харьцуулалтыг багцлан уншигчдадаа хүргэж байна. 

Монгол эрэгтэй дунджаар 170 см өндөр, жин 68.8 кг жинтэй. Насанд хүрсэн эрчүүдийн 70 хувь нь 167-174 см өндөртэй байдаг. БНХАУ-ын эрчүүд 167, БНСУ-ын эрчүүд 173 см өндөр /дунджаар/ аж. 

Хүн амын 49.3 хувийг бүрдүүлнэ. Анх төрөхдөө эмэгтэйчүүдтэй 50:50 харьцаатай байдаг ч нас ахих тусам эмэгтэйчүүд тоогоор давамгайлдаг байна. 

Дээд боловсролын хамрагдалтаар эмэгтэйчүүдээс хол хоцордог. 2015 оны статистикаар их, дээд сургуульд суралцагсдын 38 хувь нь л эрэгтэй байв. Нийт эрчүүдийн 15 хувь нь дээд боловсрол эзэмшдэг гэсэн сстатистик бий. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг бүрэн давамгайлдаг. Парламентын гишүүдийн 83-89 хувь нь эрэгтэй байдаг. 

Шотландын Глазгогийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхим /Department of Psychology/-ээр дэлхийн 41 улсын эрэгтэй хүний дундаж төрхийг тодорхойлсны дотор монголчууд багтсан. 1000 гаруй эрчүүдийн зургийг судалж, нийтлэг төрхийг шингээж бүтээсэн энэхүү судалгааны үр дүнг та бүхэн харж байна. Доорх зураг бол дундаж монгол эр хүний төрх. /https://correctmongolia.com/mo.../

Монгол эрүүд эмэгтэйчүүдээсээ 9.7 жилээр богино насалдаг. 

Монгол эрчүүд 26.2 настайдаа гэрлэдэг гэсэн судалгааны дүн  2011 онд гарч байжээ. Энэ нь эмэгтэйүүдийн гэрлэх дундаж наснаас хоёроор илүү гэсэн үг юм байна. Өөрөөр хэлэл, монгол эмэгтэйчүүд дунджаар 24.2 настайдаа гэрлэдэг аж.

Цэргийн алба хаасан хувиар 50-59 насныхан тэргүүлж байгаа бол нас буурах тусам энэ үзүүлэлт багасдаг. Өөрөөр хэлбэл, цэргийн алба хаасан эрчүүдийн тоо хувиар буурч иржээ. 


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна