​ХӨСҮТ: Шаардлагагүй бол Хятад руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Zuv.mn
2023/11/28

ХӨСҮТ-өөс улсын хэмжээнд томуугийн халдвар эрчимтэй нэмэгдэж, тархаж байгаа энэ үед олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, дархлаагаа сайтар дэмжих хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Мөн БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллагаас вирусийн гаралтай хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа талаар мэдэгдсэн.  Тиймээс БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан шаардлагагүй бол БНХАУ руу зорчихгүй байхыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д ковидоор-19, салхин цэцгээр-72, томуугийн өвчлөлөөр 102 хүн хэвтэн эмчлүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.