Д.Мөнх-Эрдэнэ хоригдож байсан ангийнхаа удирдлагуудад хариуцлага тооцуулах гомдол гаргажээ

Х.Есү
2023/11/30

Д.Мөнх-Эрдэнэ 413-р ангид ял эдэлж байгаад, энэ сарын эхээр 441 дүгээр нээлттэй хорих анги руу шилжсэн.

Учир нь SWAT гэсэн хувцастай хүмүүс очиж Д.Мөнх-Эрдэнэ дэглэсэн гэх мэдээлэл байдаг. Харин Д.Мөнх-Эрдэнэ хоригдож байсан ангийнхаа удирдлагуудад хариуцлага тооцуулах гомдол гаргажээ.

Тэрбээр, Монгол улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие анх удаа нээлттэй энгийн зэрэглэлд 413-р хорих ангид биеэр ял эдэлж байтал хууль бусаар давхар шийтгэл оногдуулж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар, 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамт улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан, нүүрэндээ багтай буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14-17 цагийн хооронд /бичлэг нь энэ цагт ангийн камерт хадгалагдсан байх ёстой/ намайг гар шилэн хүзүүнд салаавчилан авахуулж, явган суулгаж, доош харуулж шал ширтүүлж, шалдан гүйлгэж, хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохиулж, зодож, эрүүдэн шүүж, миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа. 

Иймд эдгээр дөрвөн нөхрийг хэний захиалгаар намайг хорлож, яргалж, эрх зүйн байдлыг минь дордуулаад байгааг олж тогтоож захиалагчийн хамтаар хуулийн хариуцлага хүлээлгэж эрүүгийн хуулийн 11.1-р зүлй 2.2, 2.3, 2.4, ЭХ21.12-р зүйлд зааснаар тус тус яллаж өгөхийг хүсье" гэжээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.209
    2023/11/30

    buunii nohoi

    Хариулах
  • 202.126.89.44
    2023/11/30

    Shoron bol huchirhiilel bus tergeer humuusig ooroor zasaj humuujuuleh Eostoi. Hun aldana gaigui bol tuunese suraltsnaa

    Хариулах
  • 124.158.90.46
    2023/11/30

    Мөнх-Эрдэнэд амжилт хүсье

    Хариулах