ХАМАС бүлэглэлийн дэд тэргүүн Ливанд алагджээ

Х.Батсайхан
2024/01/03

Палестины ХАМАС бүлэглэлийн дэд тэргүүн Салех Аль Арури Ливаны нийслэл Бейрут хотын ойролцоо нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртөн амиа алджээ. Тэрбээр ХАМАС-ын өөр хоёр удирдагч, дөрвөн гишүүнтэй хамт байсан гэнэ.

Довтолгоог Израилийн тал үйлдсэн гэдгээ батлаагүй ч “Халдлагыг Ливаны тал, тэр байтугай алан хядагч Хезболла” бүлэглэл ч үйлдээгүй” гэж мэдээлэл хийсэн бол Ливаны Ерөнхий сайд газар нутагт нь халдлага зохион байгуулсныг эрс буруутгаж, Ойрхи дорнодын асуудалд “Ливаныг илүү гүнзгий татан оруулах гэсэн санаархал” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.  

ХАМАС бүлэглэл энэхүү аллагын хариуг заавал өгөх болно гэсэн бол ХАМАС-ын холбоотон, Ливаны “Хезболла” бүлэглэл эл халдлагыг Ливаны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдсан гэж үзэхээ илэрхийлжээ.

Салех Аль Арури нь ХАМАС бүлэглэлийн зэвсэгт жигүүр “Бригадах Кассам”-ын гол удирдагч бөгөөд ХАМАС бүлэглэлийн толгойлогч Исмаиль Ханиягийн дотнын нөхөр байжээ. Тэрбээр ихэвчлэн Ливанд ажиллаж, амьдарч, ХАМАС, “Хезболла”-г холбох үүрэг гүйцэтгэж ирсэн аж.

Израиль Палестины дайн эхэлснээс хойш Израилиас 1200 гаруй, Палестины талаас 22 000 хүн амиа алдсаны багагүй хэсгийг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна