ОХУ-ын ГХЯ Москвад суух Молдавын Элчин сайд Лилиан Дарияг дуудаж, нөхөрсөг бус үйл ажиллагаа явуулж байгаад нь эсэргүүцэл илэрхийлжээ. Нөхөрсөг бус үйл ажиллагаа гэдэгт Кишиневын зүгээс орос хэлээр гардаг хэвлэлүүдийн эсрэг улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулсан, Молдав руу зорчиж буй ОХУ-ын иргэдэд хүндрэл учруулж байгаа зэрэг фактуудыг дурдсан байна.
Түүнчлэн, Молдав улс нь Умард Атлантын цэргийн эвслийн сургагч офицеруудын Украины армийн цэргүүдэд өгөх сургалтыг нутагтаа зохион байгуулж магадгүй гэсэн мэдээлэл гарч буйд хамгийн их ач холбогдол өгч, “Нөхөрсөг бус ажиллагаа” гэж нэрлэж байгаагаа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5.173.178.73
Орос бол лай л бна. Одоо үе нь нэгэнт өнгөрсөн
Хариулах202.131.233.12
Тусгаар тогтносон улсын элчин сайдыг загнадаг нь зөвхөн Оросын хэзээний ёс. Манайхан бол тоохгүй, ердийн л зүйл
Хариулах