Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орсныг мэргэжлийн байгууллагууд хэлдэг. Нийслэлийн удирдлагын багаас гэр хорооллыг орон сууцжуулах, метро ашиглалтад оруулах ажлуудыг эрчимжүүлсэн бөгөөд энэ хүрээнд эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэх юм. Тиймээс шинэ эх үүсвэрт анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн ажлын явцтай өнөөдөр танилцжээ.
Тэрбээр ажлын явцтай танилцаж, “Бөөрөлжүүтийн 300мВт-ын цахилгаан станцын төсөлтэй танилцаж байна. 2024 оны 10-р сард төвийн эрчим хүчний системд 150 мВт шинэ эх үүсвэр холбоно. Улмаар 2025 оны 10-р сард дахин 150 мВт холбоно” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
энэ хооронд гайгүй байгаадаа
Хариулах103.57.94.58
Ядаж бас нэг ийм станц барьж байгаа нь овоо доо. Амжилт хүсье
Хариулах66.181.177.171
Мундаг шүү амжилт!
Хариулах