Исландад галт уул сэрж, халуун хайлмаг нь байшингуудыг түймэрдэж байна

Х.Батсайхан
2024/01/15

Исландад байдаг загасчдын жижиг хот Гриндавикийн ойролцоо хоёр ч галт уул өчигдөр өглөөнөөс зэрэг сэргэж, цацсан халуун хайлмаг нь ойр орчмынхоо барилга байшинг түймэрдэж эхэлжээ. ВВС энэ талаар мэдээллээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, энэ удаагийн галт уулын сэргэлт хотын хувьд хамгийн муу хувилбараар явагдах магадлал маш өндөр аж. Өөрөөр хэлбэл, Гриндавик хот шатаж, оршин суугчид нь бүрмөсөн нүүн шилжиж магадгүй ажээ. 


Рейкьянес хагас аралд байдаг Сварценги хэмээх олон галт уулын систем одоо болтол идэвхтэй бөгөөд өнгөрсөн сард өнөөдрийнхтэй мөн ижил үйл явдал болсны дараа иргэд халуун хайлмаг урсан орж ирдэг гуу жалгуудыг хааж далан босгосон юм байна. Гэсэн ч халуун хайлмаг хамгаалалтын даланг даван Гриндавик хот руу цутгаж байгаа аж. Хот руу очдог гол зам хүртэл халуун хайлмагт автаж, явах аргагүй болжээ. 

Исландын Ерөнхийлөгч Гудни Йоханнессон өчигдөр үндэсний телевизийн эфирээр ард иргэддээ хандаж мэдэгдэл хийсэн. Түүнтэй байдал намжиж байгаа гэсэн ч ямар ч зүйлд бэлтгэлтэй байхыг уриалжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна